Д.Болор нь 2012 оны 3 сараас эхлэн Скайтел компанийн Гүйцэтгэх Захиралаар томилогдон ажиллаж байна. Д.Болор нь 2003 оноос 2010 он хүртэл Ньютел компанийн Захиралаар, 2010 оноос 2012 он хүртэл Мобиком компанийн Захиралаар ажиллаж байсан бөгөөд Монголын цахилгаан холбоо компанид инженерээс техникийн албаны захирал хүртэл дэвшин 20 гаруй жил ажиллажээ. Д.Болор нь Электроникийн инженер мэргэжилтэй бөгөөд Мэдээлэл, харилцаа холбооны ассоциацийн Ерөнхийлөгч, Мэдээлэл харилцаа холбооны үндэсний хорооны гишүүн, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний албыг давхар хашдаг байна.